A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ

1992 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 43

1992 оны хаврын чуулганы хуралдах хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Бага Хурлын чуулганаар анхны хэлэлцүүлэг хийсэн дараахь хуулиудын төслийг Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр шилжүүлсүгэй:

1/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

2/Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль.

2.Монгол Улсын Бага Хуралд өргөн мэдүүлсэн дараахь хуулиудын төслийг хэлэлцэх хугацаагүй болсон тул тухайн хуулийн санаачлагчдад нь буцаахаар тогтоосугай:

1/Засгийн газрын тухай хууль;

2/Ерөнхийлөгчийн тухай хууль;

3/Нээлт, шинэ бүтээл, оновчтой саналын тухай хууль;

4/Зохиогчийн эрхийн тухай хууль;

5/Эрүүл мэндийн даатгал, иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх тухай хууль;

6/Монгол Улсын хүнсний хууль;

7/Газрын тухай хууль;

8/Мал эмнэлэг, үржлийн тухай хууль;

9/Алтны тухай хууль;

10/Монгол Улсын тэтгэврийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;

11/Хүн амын орлогын албан татварын тухай хууль;

12/Худалдааны болон гүйлгээний албан татварын хууль;

13/Компани, хоршооны орлогын албан атварын хууль;

14/Албан татварын хяналтын хууль;

15/Гаалийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Газрын тосны тухай хууль болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ