A

A

A

Бүлэг: 1979

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ ХҮМҮҮСИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1992 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 05

Өөрсдийн нь хүсэлт, БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн ТОГТООХ нь:

1.Улсын Бага Хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Баяр, хууль зүйн байнгын хорооны дарга Л.Цог нарыг 1992 оны 1 дүгээр сарын 28-наар тасалбар болгон үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсүгэй.

2.С.Баяр, Л.Цог нартай холбогдох тооцоо хийхийг Тамгын газар /н.ХАНГАЙ/, Төрийн ордны үйлчилгээний захиргаа /н.МАНДАХ/-нд зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ