- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
2004 оны 11 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 24
Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээ бүрийг Засгийн газрын гишүүдэд нэг бүрчлэн хариуцуулж ажиллахын хамт хөтөлбөрийн биелэлтийн явцыг Улсын Их Хуралд жил бүр танилцуулж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
