- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАРИМ ХҮМҮҮСТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2006 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 21
Төрийн ордон. Улаанбаатар хот
ЗАРИМ ХҮМҮҮСТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн асан У.Барсболд, П.Цагаан, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нарт тодорхой ажил, албан тушаал эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд хууль тогтоомжоор тогтоосон цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.
2.Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
