A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 18

Төрийн ордон. Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдын;

Уламбаярын Барсболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын;

Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;

Цэрэнхүүгийн Шаравдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;

Пунцагийн Цагааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын;

Цэндийн Мөнх-Оргилыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын;

Гаваагийн Батхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын;

Цэвэлмаагийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын;

Норовын Алтанхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;

Түвдэнгийн Очирхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайдын;

Сүхбаатарын Батболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдын;

Сундуйн Батболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын;

Дэндэвийн Тэрбишдагвыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын;

Төгсжаргалын Гандийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын;

Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын;

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын;

Дамбийн Дорлигжавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ