A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 07

Төрийн ордон. Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРААС ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

Yнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.2-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор 2005 оны төсвийн жилд 80.0 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, нийтэд санал болгон худалдахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН