- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2006 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 69
Төрийн ордон. Улаанбаатар хот
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц барих, тэдний орон сууцны нөхцөлийг сайжруулах, барилгын салбарт ажлын байр нэмэгдүүлэхэд зориулж Засгийн газрын дунд хугацааны 60 хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргаж, нийтэд санал болгон худалдахыг Засгийн газар /М.Энхболд/-т зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо/Ч.Улаан/ болон Эдийн засгийн байнгын хороо/ Л.Гантөмөр/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
