- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 4

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2006 оны 06 сарын 09 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар 49
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 22.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан "300.0 сая ам долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаархи Зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийг Улсын Их Хурлаар соёрхон баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:
1/ Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргах 60.0 сая ам долларын зээлийн хөрөнгөөр тодорхой үр дүнд хүрэхүйц цөөн тооны төслийг санхүүжүүлэх зарчмыг баримтлах, төслүүдийг Улсын Их Хуралтай зөвшилцөх;
2/ 240.0 сая ам. долларын зээлийн хүрээнд хэрэгжих арга хэмжээг салбар бүрээр Улсын Их Хуралтай зөвшилцөж хэрэгжүүлэх;
3/ Энэхүү хэлэлцээрийн талаархи мэдээллийг нийтэд хүргэх, зээл олгох үйл ажиллагааг нээлттэй, ил тод байдлаар явуулах нөхцөлийг хангах, зээлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
