A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 04

Төрийн ордон. Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор 2006 оны төсвийн жилд 80.0 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, нийтэд санал болгон арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ