A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЭНЭ ТОГТООЛЫГ 2006 ОНЫ 35 ДУГААР ТОГТООЛООР ХYЧИНГYЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЭНЭ ТОГТООЛЫГ 2006 ОНЫ 35 ДУГААР ТОГТООЛООР ХYЧИНГYЙ БОЛСОНД ТООЦСОН/

2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

Дугаар 39

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын гишүүний туслахын албан тушаалын цалингийн хэмжээг 88200 төгрөгөөр, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын цалингийн хэмжээг 57700 төгрөгөөр тус тус шинэчлэн баталж, 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН