- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2002 оны 74 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2002 оны 74 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1997 оны 10 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 73
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
"Төрийн өндөр албан тушаалтны зэрэг, дэвд хамаарах болон түүнтэй адилтгах албан тушаалын цалингийн тухай" Монгол Улсын Их Хурлын 1997 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 66 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасны дагуу шинэчлэн тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээг 1997 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15 хувиар нэмэгдүүлсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
