A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ СУМДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХИЛИЙН ЦЭСИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 25

Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтын 69 дэх хэсэг, "БНМАУын хотуудын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг батлах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 252 дугаар зарлигийн 2 дугаар зүйлийн "Алтай" "Даланзадгад" гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ