A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ СУМДЫГ НЭГТГЭЖ, НУТАГ ДЭВСГЭРИЙН ХИЛИЙН ЦЭСТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

Увс аймгийн Хархираа, Тариалан сумдын иргэд, эдгээр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон Засгийн газрын саналыг харгалзан Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1. Увс аймгийн Хархираа сумыг татан буулгаж, мөн аймгийн Тариалан сумтай нэгтгэсүгэй.

2. Увс аймгийн Тариалан , Улаангом, Наранбулаг, Давст сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг хавсралтын ёсоор өөрчлөн баталсугай.

3. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай:

1/сумдыг нэгтгэсэнтэй холбогдуулан хуучин Хархираа сумын иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг хэвийн явуулах нөхцөл хангах;

2/ Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, Засаг даргыг томилох ажлыг 1999 оны 6 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигийн 222 дахь хэсэг, "БНМАУ-ын хотуудын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг батлах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 252 дугаар зарлигийн 2 дах хэсгийн "Улаангом"-той холбогдох заалт, "Сум байгуулах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ