A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ЗАРИМ СУМДЫГ НИЙЛҮҮЛЖ, ХЭРЛЭН БОЛОН ӨМНӨДЭЛГЭР СУМД БАЙГУУЛАХ, ТЭДГЭЭРИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХИЛИЙН ЦЭСИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ СУМДЫГ НИЙЛҮҮЛЖ, ХЭРЛЭН БОЛОН ӨМНӨДЭЛГЭР СУМД БАЙГУУЛАХ, ТЭДГЭЭРИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХИЛИЙН ЦЭСИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 20

Хэнтий аймгийн Гурванбаян, Өлзийт, Өмнөдэлгэр, Хэрлэн сумдын иргэд, эдгээр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон Засгийн газрын саналыг харгалзан Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1. Хэнтий аймгийн Өлзийт , Хэрлэн сумдыг нийлүүлж, шинээр Хэрлэн сум байгуулж, төвийг нь Өндөрхаанд байхаар тогтоосугай.

2. Хэнтий аймгийн Гурванбаян, Өмнөдэлгэр сумдыг нийлүүлж, шинээр Өмнөдэлгэр сум байгуулж, төвийг нь Баянбулагт байхаар тогтоосугай.

3.Хэрлэн, Өмнөдэлгэр сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг хавсралтын ёсоор баталсугай.

4. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай:

1/ Хэрлэн, Өмнөдэлгэр сум байгуулсантай холбогдуулан эдгээр сумдын иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэх;

2/ Хэрлэн, Өмнөдэлгэр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, Засаг даргыг томилох ажлыг 1999 оны 6 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Сум байгуулах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 209 дүгээр зарлигийн 1 дүгээр зүйлийн Өлзийт сумтай холбогдох заалт, " Сум, хороо байгуулах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 272 дугаар зарлиг, " Хилийн цэс батлах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1983 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаар зарлигийн 1 дүгээр зүйлийн Гурванбаян сумтай холбогдох заалт, "Хэрлэн, Өндөрхаан сумдыг нэгтгэж, Хэрлэн сум байгуулах тухай" Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 54 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ