A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 28

Гаалийн тарифын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Таваарын улаан буудай, малын тэжээл, 2000 оны хаврын тариалалтад зориулж импортлох таримлын үр, бордоо, ургамал хамгааллын бодис болон төвөөс алслагдсан бүс нутагт импортоор авах гурилын гаалийн татварын хувь хэмжээг өөрчлөн зохицуулах эрхийг Засгийн газарт олгосугай.

2.Энэ тогтоолыг 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө..

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ