A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 53

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

"1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаа 2 жил болсонтой холбогдуулан сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгох баг, хорооны иргэдийн нийтийн хурлыг энэ оны 10 дугаар сард багтаан явуулахаар тогтоосугай.

2.Хуулиар иргэдийн хурлын Төлөөлөгчдийн тоо нь нэмэгдэж байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг гүйцээн сонгох арга хэмжээг 1994 онд багтаан явуулахыг холбогдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвшөөрсүгэй.

3.Шинээр байгуулсан Дархан-Уул, орхон, Говьсүмбэр аймаг болон тэдгээрийн сумууд, Дорноговь аймгийн Замын-Үүд, Хөвсгөл аймгийн Ханд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах Засаг дарга нарыг томилох, тэдгээрийн тамгын газрыг эмхлэн байгуулах ажлыг энэ оны 8 дугаар сард багтаан зохион байгуулахыг Засгийн газарт даалгасугай.

4."Аймаг, сум байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоолыбн 10, "Сум байгуулах тухай" 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ