- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАРИМ УЛС ТӨРИЙН БОЛОН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛЫН АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ЗАРИМ УЛС ТӨРИЙН БОЛОН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛЫН АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр
Дугаар 76
Улаанбаатар хот
Төрийн албаны тухай хуулийн 28.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Багийн Засаг дарга нарт олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 15 хувиар тогтоосугай. /Энэ зүйлийг 2007 оны 73 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2. Тусгай албан тушаалын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжоор тусгайлан тогтоосноос бусад тохиолдолд албан тушаалын сарын цалингийн 10 хувиар тогтоосугай. /Энэ зүйлд 2007 оны 73 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/
3. Энэ тогтоолын 1, 2 дахь хэсэгт заасан нэмэгдлийн хэмжээг 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A