A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 46

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Засгийн газраас 2002 оны 6 дугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээд тухайн газрыг гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүний өмчлөлд шилжүүлсэн, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан тохиолдолд түүний газрыг хураах асуудлыг шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар зохицуулахаар заасантай зөрчилдөж байгааг үндэслэн тухайн хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасугай..

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С. ТӨМӨР-ОЧИР