- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 63
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Эдийн засагт байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, төсвийн алдагдлын тодорхой хэсгийг дотоод эх үүсвэрээр санхүүжүүлэх зорилгоор 2004 оны төсвийн жилд 100.0 /нэг зуу/ хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, нийтэд санал болгон худалдахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй
2. Энэ тогтоолыг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
