A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАЙСАН ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 09

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Наранцацралт, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Л.Цог нарт тодорхой ажил, албан тушаал эрхлээгүй нөхцөлд Улсын Их Хурлын 1999 оны 66 дугаар тогтоолоор тогтоосон цалин, бусад нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаагаар олгохоор тогтоосугай.

2.Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Наранцацралт, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Л.Цог нарыг энэ тогтоолын 1 дэх хэсэгт дурдсан хугацааны дотор тодорхой ажил, албан тушаал эрхлүүлэх талаар арга хэмжээ авах, хэрэв ажил, албан тушаалд томилогдвол ажил, албан тушаалын цалин хөлс нь энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан хэмжээнээс бага байвал зөрүүг тооцож олгохыг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ