A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2000 оны 8 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 14

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэж, Монгол Улсын Засгийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сономцэрэнгийн Мэндсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын;

Шаравдоржийн Түвдэндоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;

Гаваагийн Батхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын;

Ням-Осорын Туяаг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын;

Авирмэдийн Баттөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайдын;

Янсанжавын Очирсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;

Чойнзонгийн Содномцэрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын;

Дашпунцагийн Ганболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын;

Содовын Сониныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2000 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Л.ЭНЭБИШ