A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 02

Эдийн засагт байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, төсвийн цаг зуурын хүндрэлийг давах эх үүсвэрийг бий болгох зорилгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.2-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Төсвийн орлогын тодорхой эх үүсвэр бүрдүүлж, зарлага санхүүжилтийг уян хатан, шуурхай удирдлагаар хангах үүднээс 2003 оны төсвийн жилд 50/тавь/ хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргаж нийтэд санал болгон худалдахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР