- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
2000 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 55
Үнэт цаасны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төсвийн орлогын тодорхой эх үүсвэр бүрдүүлж, 2000 оны төсөвт төлөвлөгдсөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийг санхүүгийн жилд нь багтаан олгох, орон нутагт үүссэн төсвийн өрийг барагдуулах зорилгоор Засгийн газраас 8.0 /найм/ хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
