- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД ГАРГАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД ГАРГАХ ТУХАЙ
1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 43
Үнэт цаасны тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их хурлаас ТОГТООХ нь:
1.Бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулж, үнэгүйдлээс хамгаалах, бэлэн мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 15 хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргахыг Засгийн газар /М.Энхсайхан/-т өвшөөрсүгэй.
2.Засгийн газрын бонд гаргах, арилжаалахтай холбогдсон журмыг боловсруулж, Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын байнгын хороонд танилцуулсны үндсэн дээр батлан мөрдүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/, Монголбанк /Д.Моломжамц/-д даалгасугай.
ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
