- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ
1999 оны 7 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 53
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайд Ж.Наранцацралтыг огцруулах тухай гаргасан саналыг хэлэлцээд явуулсан нууц санал хураалтын дүн, мөн Засгийн газрын нэр бүхий 7 гишүүн Засгийн газрын гишүүнээс нэгэн зэрэг огцрох тухай өөрсдийн санал, үндэслэл гаргасантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Ерөнхий сайд Ж.Наранцацралтын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсугай.
2.Засгийн газрын гишүүдийг шинээр томилогдох хүртэл хугацаанд үүргээ гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүн-сайд нарт даалгасугай.
З.Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байхыг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгчид даалгасугай.
4.Энэ тогтоолыг 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
