- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 96
Төрийн ордон, Улаанбаатар хот
ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Гаалийн тарифын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл импортолсон хүнсний буудай болон энэ хугацаанд импортолсон 40.0 мянган тонн буудайн гурилын гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг /"0"/ хувьтай тэнцүү байхаар тогтоосугай. /Энэ заалтад 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2. Энэ тогтоолын 1 дүгээр хэсэгт заасан хугацаа дууссан, эсхүл мөн хэсэгт заасан хэмжээнд хүрснээс хойш энэ тогтоол үйлчлэхгүй.
3.Хилийн боомтуудаар импортлох буудайн гурилын хэмжээг тогтоож, хяналт тавьж ажиллахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
4. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс буюу 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
