- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ИМПОРТЫН ЗАРИМ БАРААНД ГААЛИЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ /УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ИМПОРТЫН ЗАРИМ БАРААНД ГААЛИЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ /УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
1998 оны 8 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 88
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулагийн гаалийн боомтоор импортолж байгаа хүнсний зарим бараанд ногдуулах улирлын чанартай гаалийн албан татварын хувь хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:
Барааны нэр | Барааны код | Импортын гаалийн татварын хувь хэмжээ |
Гурил | 11010010 | 15 |
Төмс | 07019090 | 15 |
Хүнсний ногоо .Үүнд: | ||
Сонгино | 07031000 | 15 |
Шар манжин | 07061020 | 15 |
Байцаа | 07049010 | 15 |
Шар лууван | 07061010 | 15 |
2.Хүнсний зарим бараанд тогтоосон импортын гаалийн албан татварыг жил бүрийн 9 дүгээр сарын 1-нээс дараа жилийн 4 дүгээр сарын 1-ний хооронд мөрдөж байхаар тогтоосугай.
3.Импортын зарим бараанд гаалийн албан татвар тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан энэхүү тогтоолын 1 дэх хэсэгт заасан бүлэг бараанд Монгол Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн заалт хамаарахгүй байхаар тогтоосугай.
4.Энэ тогтоолын дагуу нэмэгдэх гаалийн албан татварын орлогын 50 хувийг хүн амын эмзэг хэсгийн амьдралын баталгааг сайжруулахад зориулж 1998 онд төлөвлөгдсөн эх үүсвэр дээр нэмж зарцуулах, цаашид нийгмийн тодорхой арга хэмжээнд зориулан зарцуулахаар төсвийн төлөвлөгөөнд тусгаж байхыг Засгийн газарт даалгасугай.
5.Энэ тогтоолыг 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
