- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ
1993 оны 02 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 25
Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр явуулахаар тогтоосугай.
2.Энэ тогтоолыг 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
