A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2001 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны шатны сонгуулийн санал хураалтыг 2001 оны 5 дугаар сарын 20-ны өдөр явуулахаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ