- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
2001 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 23
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийг улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 462534.0 мянган төгрөгөөр тогтоож, сонгуулийн зардлыг санхүүжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
