A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны шатны сонгуулийн санал хураалтыг 2005 оны 5 дугаар сарын 22-ны өдөр явуулахаар тогтоосугай

3.Энэ тогтоолыг 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН