- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНГАРАГ ӨРГӨХ ӨДӨР, ЦАГИЙГ ТОВЛОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНГАРАГ ӨРГӨХ ӨДӨР, ЦАГИЙГ ТОВЛОХ ТУХАЙ
1993 оны 06 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 44
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Монгол Улсын Их хуралд тангараг өргөх өдөр, цагийг 1993 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан тахиа жилийн зуны эхэн улаагчин могой их сарын хорин наймны өлзий дэмбэрэлт цагаан морин өдрийн морин цагаар товлосугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
