- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБА ХАШИЖ БАЙСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХАМГААЛАЛТ, ХАНГАМЖИЙН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБА ХАШИЖ БАЙСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХАМГААЛАЛТ, ХАНГАМЖИЙН ТУХАЙ
2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 08
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Жанлавын Наранцацралтыг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газар /Г.Жаргалсайхан/-т хариуцуулсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд Ж.Наранцацралтад шуурхай ажлын суудлын автомашинаар үйлчлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
