- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН АЛБА ХАШИЖ БАЙСАН Р.ГОНЧИГДОРЖИЙН ХАМГААЛАЛТ, ХАНГАМЖИЙН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН АЛБА ХАШИЖ БАЙСАН Р.ГОНЧИГДОРЖИЙН ХАМГААЛАЛТ, ХАНГАМЖИЙН ТУХАЙ
2000 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 08
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд Р.Гончигдоржид Засгийн газраас тогтоосон журмын дагуу суудлын автомашинаар үйлчлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал /-т даалгасугай.
3.Р.Гончигдоржид Улсын Их Хурлын даргын алба хашиж байхдаа авч байсан албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаанд олгосугай.
ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
