- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1996 ОНЫ 17 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1996 ОНЫ 17 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 33
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах тухай 1996 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан хавсралтын Дундговь аймгийн 19 дүгээр тойргийн нутаг дэвсгэрийн харьяаллын "Мандалговь сумын 4, 5 дугаар баг" гэснийг "Сайнцагаан сумын 1, 2, 8, 9 дүгээр баг", 20 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн харьяаллын "Мандалговь сумын 1, 2, З дугаар баг" гэснийг "Сайнцагаан сумын З, 4, 5, 6, 7 дугаар баг", тойргийн төвийн "Мандалговь" гэснийг "Сайнцагаан" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Мөн хавсралтын Дундговь аймгийн 20 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн харьяаллаас "Сайнцагаан", Увс аймгийн З9 дүгээр тойргийн нутаг дэвсгэрийн харьяаллаас "Хархираа", Хэнтий аймгийн 49 дүгээр тойргийн нутаг дэвсгэрийн харьяаллаас "Өлзийт", 50 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн харьяаллаас "Гурванбаян" гэснийг тус тус хассугай.
З.Энэ тогтоолыг 2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
