- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1993 оны 7 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 64
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэнмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1)Монгол улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд заасны дагуу Засгийн газрын дэргэд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах, даатгалыг эрхлэх байгууллагыг тогтоож, эрх олгох, холбогдох журам, заавар, жагсаалтыг батлан гаргах, даатгалын гэрээ, гэрчилгээний маягтыг хэвлүүлэх түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчлах зэрэг ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан зохион байгуулах;
2)1 дэх хэсэгт дурдсан бэлтгэл ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг энэ оны улсын төсөв болон гадаад орнуудын зээл тусламжийн хөрөнгөнөөс гаргах;
3)1994 оны даатгалын хураамжийн хувь хэмжээг энэ оны 11 дүгээр сард багтаан тогтоох.
2.Энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтад хяналт тавьж дүнг энэ оны 4 дүгээр улиралд авч хэлэлцэх, шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хуралд мэдээлж холбогдох арга хэмжээ авахыг Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хангамжийн байнгын хороо, Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороонд даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
