A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛЖ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 11 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 76

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг 1996 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийг Монгол Улсын Иргэний хуульд нийцүүлэх;

2/НҮБ-ын Олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээний тухай Венийн конвенцид нэгдэн орох асуудлыг судалж шийдвэрлүүлэх.

2.Монгол Улсын Иргэний хууль батлагдсантай холбогдуулан шинээр батлан гаргах шаардлагатай хуулиудын төслийг 1996 онд багтаан боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ