- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛБАНКНЫ 1993 ОНД ТАЙЛАН ТЭНЦЭЛ, АШГИЙН ХУВААРИЛАЛТЫГ БАТЛАХ, ҮҮНИЙ ДАГУУ АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛБАНКНЫ 1993 ОНД ТАЙЛАН ТЭНЦЭЛ, АШГИЙН ХУВААРИЛАЛТЫГ БАТЛАХ, ҮҮНИЙ ДАГУУ АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 57
Банкны хуулийн 21, 26 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монголбанкны 1993 оны тайлан тэнцлийн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үлдэгдлийг 86 512 300 313 төгрөг 59 мөнгө, ашгийг 858 934 799 төгрөг 91 мөнгөөр тус тус баталсугай.
2.Монголбанкны 1993 оны ашгийг дор дурдсанаар хуваарилсугай:
1/Монголбанкны дүрмийн санд 421 000 000.00 төгрөг,
2/Улсын төвлөрсөн төсөвт 200 000 000.00 төгрөг,
3/Монголбанкны нөөцийн санд 40 000 000.00 төгрөг,
4/Монголбанкны нийгмийн хөгжлийн санд 18 934 799.91 төгрөг,
5/Моснарбанкинд төлөх өрийн эх үүсвэрт 179 000 000.00 төгрөг
3.Дараахь арга хэмжээ авахыг Монголбанкны Ерөнхийлөгч /Д.Моломжамц/-д зөвшөөрсүгэй:
1/Монголбанкийг Банкны хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаанд нь шууд хамааралгүй үүргээс чөлөөлөх үүднээс Сангийн яамтай тохиролцох үндсэн дээр Монголбанкинд байх шаардлагагүй дансдыг энэ онд багтаан хааж, эдгээр дансдын үлдэгдэл хөрөнгийг холбогдох өмчлөгчидөд нь шилжүүлэх;
2/валютын арилжааны болон ханшийн зөрүүгийн тусгай дансны үлдэгдлийг 2 жил тутамд өөрийн ашиг алдагдлыг дансаар хааж байх.
4.Дараахь арга хэмжээ авахыг Засгийн газар, Монголбанкинд даалгасугай:
1/олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас тус улсад олгосон зээл, тусламжийн хөрөнгийг зориулалтын дагуу үр бүтээлтэй ашиглах арга хэмжээ авч дүнг 1994 оны 10 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд танилцуулах;
2/үнэ, тарифын түвшин тогтворжихийн хэрээр үйлдвэрлэлийг дэмжих зорилгод нийцүүлэн банкны зээлийн хүүг бууруулах болон арилжааны банкинд зээлийн өрийн үлдэгдлийн хязгаар тогтоон өгч байгаа одоогийн журмыг өөрчлөх арга хэмжээ авч дүнг 1994 оны 11 сарын 1-ний дотор Улсын Их Хуралд танилцуулах;
3/арбитражийн гүйлгээний алдагдлын гадаад, дотоод эх үүсвэрийг хэрхэн нөхөж барагдуулах, данс бүртгэлд тусгах талаар саналаа хамтран боловсруулж 1994 онд багтаан Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
