A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН 1994 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1993 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 88

Монгол улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1994 оны үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.Дор дурдсан арга хэмжээ авахыг Монгол улсын Засгийн газарт даалгасугай:

1)эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1994 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 1993 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн барих;

2)зах зээлийн эдийн засгийн харилцааг бэхжүүлж,нийгмийн даатгалын нэгдсэн тогтолцоонд шилжихтэй уялдан албан татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын 1994 оны хаврын чуулганд хэлэлцүүлэхээр оруулах;

3)эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1994 оны үндсэн чиглэлийн биелэлтийг зохион байгуулж, явцыг Улсын Их Хуралд 1994 оны хаврын чуулганы төгсгөлд танилцуулах.

ДАРГА Н.БАГАБАНДИ