A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 94

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын урьд гарсан тогтоол, шийдвэрийг 1994 оны 1 дүгээр сарын 1-ний дотор багтаан Цагдаагийн байгууллагын тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актад нийцүүлэх арга хэмжээ авах;

2/Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан дүрэм, журам, зааврыг 1994 оны хаврын чуулган эхлэхээс өмнө Улсын Их Хуралд өргөн барих.

2.БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дараахь зарлиг, зарлигийн заалтыг Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай:

1/"Хорих газраас суллагдсан зарим хүмүүст цагдан сэргийлэх байгууллагаас тавих захиргааны хяналтын дүрмийг батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1968 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 216 дугаар зарлиг;

2/"Шаардлага бүхий хүмүүсийг түр хүлээлгэн шалгах журам тогтоох тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 129 дүгээр зарлиг;

3/"Насанд хүрээгүй, шаардлага бүхий хүмүүсийг хүлээлгэн шалгах журам тогтоох тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаар зарлиг;

4/"Согтууруулах явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгох тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 120 дугаар зарлигийн 3 дугаар заалт;

5/"Дүрэм батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр зарлиг;

6/"БНМАУ-ын Цагдан сэргийлэх байгууллагын үндсэн үүрэг, эрхийн тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1985 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 96 дугаар зарлиг;

7/"БНМАУ-ын хот, суурингийн гудамж, талбайд хурал цуглаан хийх, жагсаал ёслол үйлдэх журмын тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 86 дугаар зарлигийн 16 дугаар заалт.

ДАРГА Н.БАГАБАНДИ