- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ БҮЛЭГ БАРААНЫ ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ БҮЛЭГ БАРААНЫ ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1999 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 15
Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын 1999 оны 11 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Улсын Их Хурлын 1999 оны 11 дүгээр тогтоолыг батлах үед Улсын Их Хурлын гишүүдээс гарсан саналуудыг судлан үзэж, тэдгээрийн талаар зохих арга хэмжээ авахыг Засгийн газар /Ж.Наранцацралт/, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Хувьтөгөлдөр/, Эдийн засгийн байнгын хороо /Д.Ганболд/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо / Ц.Ганхуяг/ -нд тус тус даалгасугай.
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлын талаарх зохих шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 1999 оны хаврын чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
