A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ БҮЛЭГ БАРААНЫ ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1999 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 11

Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" Улсын Их Хурлын 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтад дор дурдсан агуулгатай 2 дахь заалт нэмсүгэй:

"

2. Бїх тєрлийн спирт оруулах

"

2.Энэ тогтоолыг 1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ