- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1993 оны 7 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 62
Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг 1993 оны 9 дүгээр сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1)Монгол улсын тэмдэгтийн хураамжийн хуульд Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг нийцүүлэх;
2)хууль тогтоомжид заагаагүй хураамжийг авах тухай төрийн захиргааны төв, түүнчлэн нутгийн захиргааны болон бусад байгууллагын шийдвэрийг хянаж, хууль тогтоомж зөрчсөнийг хүчингүй болгох.
ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
