A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОРДНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 15

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/ холбогдох журам, зааврыг энэ хуульд нийцүүлэх арга хэмжээ авах;

2/ Төрийн ордонд байрлаж байгаа энэ хуульд зааснаас бусад байгууллагуудыг 2001 оны 6 дугаар сарын 1-ний дотор нүүлгэн шилжүүлэх;

3/ Төрийн ордны аюулгүй байдлыг хангахад шаардагдах хөрөнгийг 2001 онд багтаан шийдэх;

4/ Төрийн ордны засвар, үйлчилгээ явуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төвлөрсөн төсөвт тусгаж хуваарилах;

5/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөтэй болох асуудлыг судалж, хөрөнгийн эх үүсвэрийг нь шат дараалан шийдвэрлэсний үндсэн дээр Ерөнхийлөгчийн ажлын албыг аажмаар шилжүүлэх;

6/ Төрийн ордонд өргөтгөл хийх замаар Парламентын чуулганы хуралдааны танхим бүхий шинэ хэсэг барих асуудлыг судалж, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттайгаар шийдвэрлэх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ