- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛБАНКНЫ ХУДАЛДАН АВАХ АЛТ БОЛОН МОНГОЛБАНКНААС ХУДАЛДАХ АЛТ, МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛБАНКНЫ ХУДАЛДАН АВАХ АЛТ БОЛОН МОНГОЛБАНКНААС ХУДАЛДАХ АЛТ, МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
2000 оны 5 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 38
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн З, 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Алт олборлодог аж ахуйн нэгжүүдээс 2000 онд Монголбанкны худалдан авах алтны доод хэмжээг 9000 килограмм байхаар тогтоосугай.
2.Дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулж 2000 онд Монголбанкнаас худалдах алтны хэмжээг 50.0 килограмм, мөнгөний хэмжээг 500.0 килограмм байхаар тус тус тогтоосугай.
З.Эрдэнэсийн гүйлгээний санд үйлдвэрүүдээс худалдан авсан алтыг тухай бүр олон улсын стандартад хүргэн зохих журмын дагуу цэвэршүүлж, үнийн тааламжтай нөхцөлд борлуулж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байхыг Монголбанк /Ж.Үнэнбат/-нд зөвшөөрсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
