- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛБАНКНЫ ХУДАЛДАН АВАХ АЛТ БОЛОН МОНГОЛБАНКНААС ХУДАЛДАХ АЛТ, МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛБАНКНЫ ХУДАЛДАН АВАХ АЛТ БОЛОН МОНГОЛБАНКНААС ХУДАЛДАХ АЛТ, МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 30
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Алт олборлодог аж ахуйн нэгжүүдээс Монголбанкны худалдан авах алтны доод хэмжээг 2001 онд 12000.0 килограмм байхаар тогтоосугай.
2. Дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулж 2001 онд Монголбанкнаас худалдах алтны хэмжээг 50.0 килограмм, мөнгөний хэмжээг 1000.0 килограмм байхаар тус тус тогтоосугай.
3. Худалдан авсан алтыг тухай бүр олон улсын стандартад хүргэн зохих журмын дагуу цэвэршүүлж, үнийн тааламжтай нөхцөл бүрдсэн үед борлуулж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байхыг Монголбанк /О.Чулуунбат/-нд зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
