- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛБАНКНЫ 1995 ОНЫ ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТӨСВИЙГ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛБАНКНЫ 1995 ОНЫ ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТӨСВИЙГ БАТЛАХ ТУХАЙ
1995 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 2
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монголбанкны 1995 оны орлогыг 1130,0 сая төгрөгөөр; зарлагыг 900,0 сая төгрөгөөр; үүнээс хүүний орлогоос давсан зарлагыг 100,0 сая төгрөгөөр тус тус баталсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
