A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛБАНКНЫ 1993 ОНЫ ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТӨСВИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 11

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монголбанкны 1993 оны орлогыг 207250,0 мянган, зарлагыг 199650,0 мянган төгрөгөөр тус тус баталсугай.

2.Монголбанкны дүрмийг боловсруулж 1992 оны үйл ажиллагааныхаа тайлан тэнцлийн хамт Улсын Их Хурлын 1993 оны хаврын чуулганд өргөн мэдүүлэхийг Монголбанк (Д.МОЛОМ-ЖАМЦ)-д даалгасугай.

ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ