- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хууль" батлагдсантай холбогдуулан даган мөрдөж байгаа хууль тогтоомжийн актуудыг түүнд нийцүүлэх арга хэмжээг 1994 оны 2 дугаар сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэхийг Засгийн газар (П.ЖАСРАЙ)-т даалгасугай.
2."Монгол улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хууль" батлагдсантай холбогдуулан 24 (1934) оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан Улсын 7 дугаар Их Хурлын 7-ны өдрийн тогтоолын "Төр, шашныг тусгаарлан явуулах тухай хуулийг" баталсан 13 дугаар зүйл, "Төр, шашныг тусгаарласан хуульд оруулах нэмэлтийн тухай" Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн 26 (1936) оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хамтарсан 9 дүгээр хурлын тогтоол, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1944 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан 34 дүгээр хурлын тогтоол, "Төр, шашныг тусгаарлан явуулах хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1986 оны 10 дугаар сарын 22-ны өлхмйэ 189 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
