A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 37

Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол улсын Татварын ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол улсын Засгийн газарт даалгасугай:

1)Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг Татварын ерөнхий хуульд нийцүүлэх арга хэмжээг 1993 оны 1 дүгээр сарын 1-ний дотор авах;

2)гүйлгээний татвар, ангийн бууны хураамж, улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ тогтоохтой холбогдсон санал боловсруулж 1992 оны 12 дугаар сарын 25-ны дотор Улсын Их Хуралд оруулах.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ